ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА

Мэдээ, мэдээлэл

ЗАРИМ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД

ТӨРӨӨС НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 132 дугаар тогтоолоор батлагдсан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-д заасны дагуу Эрүүгийн хуулийн:

            -81.1, 81.2-т Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах;

            -91.1, 91.2-т Хүнийг санаатай алах,

            -96.1,96.2-т Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах;

            -108.3-т Хүн хулгайлах;

            -109.3-т Хүнийг хууль бусаар хорих;

            -112.3-т Хүнийг барьцаалах;

            -113.3-т Хүн худалдаалах;

            -126.2, 126.3-т Хүчиндэх;

            -147.3-т Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх;

            -177.2-т  Зандалчлах;

            -178.2-т Терроризм;

            -251.2, 251.3-т заасан Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг тус тус хамруулж, 2011 оны  01 дүгээр сарын 01-нээс хойш үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчид нэг удаа нөхөн төлбөр олгохоор заажээ.

        Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй, хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгохоор заасан ба Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 21 дүгээр зүйлд “эмчилгээний зардал, оршуулгын зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого”-ыг хамааруулан нөхөн төлбөр олгохоор хуульчилжээ.

       Журмын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий “Орон тооны бус сангийн зөвлөл”  нь Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

      Журам хэрэгжиж эхэлсэнээс хойш Хууль зүйн сайдын 9 удаагийн тушаалаар нийт 138 хохирогчид  492.939.989 төгрөгийн нөхөн олговрыг олгох ажиллагааг зохион байгуулжээ.

       Хууль зүйн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/264 дүгээр тушаалыг үндэслэн 17 хохирогчид 62.341.018 төгрөгийг олгоод байна.

    Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор дээрх гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь харьяалах нутаг дэвсгэрийн Шийдвэр гүйцэтгэх алба, хэсэгт маягтын дагуу өргөдөл гаргах ба тухайн алба, хэсгээс  “Орон тооны бус Зөвлөл”-д нөхөн төлбөрийг шийдвэрлүүлэх саналыг хүргүүлнэ.

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР

 

 

 

Нөхөн төлбөр хүссэн маягт

 

...................АЙМАГ ДАХЬ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНД

2015 оны ….сарын…өдөр                                                                                                                         Улаанбаатар хот

 

 

            ……………….шүүхийн …..оны….сарын…..өдрийн…..тоот шийтгэх тогтоолоор төлбөр төлөгч………………………ээс…………….. төгрөгийг гаргуулж төлбөр авагч…………………..надад олгохоор шийдвэрлэсэн байна.

         Төлбөр төлөгч………………….......…ээс авах төлбөрийн /хохирлын/ мөнгийг “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох” журмын дагуу олгож өгнө үү.

       Нөхөн төлбөрийг төлбөр авагч миний …………………….банк дахь…………………. тоот харилцах дансанд шилжүүлнэ үү.

 

   Өргөдөл гаргасан:…….…………аймаг, нийслэлийн

................дүгээр хороо…………хороолол…….байр, 

хашаа….…..тоотод оршин суугч ………………….....

 

                                                                                                               Регистрийн дугаар:……………….

                                                                                                                Утас:

 

2015-12-07 10:06:00
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар
  • Утас :
    70001480
  • Факс :
    70001480
  • Имэйл :
    shgg@cd.gov.mn
  • Манай хаяг :

    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж ШШГЕГ-ын хоёрдугаар байр