ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА

Чиг үүрэг

Шийдвэр гүйцэтгэх албаны чиг үүрэг

Шийдвэр гүйцэтгэх алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

- Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар нэгдсэн тоо бүртгэл хөтлөх цахим сан бүрдүүлэх, лавлагаа мэдээлэл олгох;

- Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлыг шийдвэрлэх.

Шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн чиг үүрэг

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

- Харьяалах хорих ангийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;

- Иргэний, зөрчлийн, захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, шүүхээр баталгаажуулсан бусад байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

- Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын болон олон улсын шүүх, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотой журам, стандарт, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

- Байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдлыг хангах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

- Үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах;

- Алба хаагчийн үйл ажиллагааны талаархи гомдлыг шийдвэрлэх;

- Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд төлбөртэй этгээдийн бүртгэл, гүйцэтгэх баримт бичгийн тоо бүртгэл, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн цахим сан хөтлөх, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх;

- Баривчлах шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх.

 

 

2018-05-02 16:56:25
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар
  • Утас :
    70001480
  • Факс :
    70001480
  • Имэйл :
    shgg@cd.gov.mn
  • Манай хаяг :

    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж ШШГЕГ-ын хоёрдугаар байр