ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА

СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА.
Нийтлэгдсэн 2016-05-16 15:54:39 | Үзсэн: 1

             “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг шийдвэр гүйцэтгэгч Золбаяр” гэж өөрийгөө иргэдэд танилцуулж, цэргийн дүрэмт хувцас өмсөж иргэдийг залилан мэхэлсэн үйлдэлтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэн “Х” гэгч этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.

            Дээрх иргэн нь бусдын эзэмшлийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийг үзүүлэн албадан дуудлага худалдаанд орох хөрөнгө мэтээр тайлбарлаж, шүүхийн шийдвэрт заасан мэдээллийн дагуу иргэдийн хаягаар очиж, төлбөрийн мөнгө шаардаж, олон иргэдийг залилан мэхэлжээ.

            “Шийдвэр гүйцэтгэгч Золбаяр” гэж өөрийгөө танилцуулсан иргэнд залилуулж хохирсон иргэд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандана уу.

            Албадан дуудлага худалдаагаар борлуулж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг shgg.cd.gov.mn, courtservice.mn цахим хаягаас авах, улсын хэмжээнд ажиллаж байгаа шийдвэр гүйцэтгэгчийн мэдээллийг 70001483, 70001489 дугаарын харилцах утсанд хандан мэдээлэл авч, аливаа хууль бус гэмт үйлдлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

                                                                     ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР

2016-05-16 15:54:39
Сэтгэгдэл бичих

Нэр :
Таны и-мэйл :
Сэтгэгдэл :
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Нийт сэтгэгдэл
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар
  • Утас :
    70001480
  • Факс :
    70001480
  • Имэйл :
    shgg@cd.gov.mn
  • Манай хаяг :

    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж ШШГЕГ-ын хоёрдугаар байр