ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА

“ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЭРХЛЭН ХӨТЛӨЛТ”-ИЙН ЦАХИМ СУРГАЛТЫН ХИЧЭЭЛ.
Нийтлэгдсэн 2019-11-08 14:19:19 | Үзсэн: 1

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зүйл, заалтыг нэг мөр ойлголтоор хэрэгжүүлэх, ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах чиглэлээр Шийдвэр гүйцэтгэх албанаас “Дуудлага худалдааны эрхлэн хөтлөлт”-ийн цахим сургалтын хичээлийг боловсруулж, үйл ажиллагаанд ашиглуулж байна.
Сургалтын гарын авлагад дуудлага худалдааны эрхлэн хөтлөлтийн цахим хичээлээс гадна шинээр батлагдсан хууль тогтоомжинд нийцүүлэн баталсан эрх зүйн актууд, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үйлдэгдэх тогтоолын загвар, тодорхой төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны сургалтын хичээлүүд, тэжээн тэтгэх үүрэг, зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох ажиллагаа, гүйцэтгэх баримт бичгийн цахим сангийн мэдээлэл боловсруулах аргачилсан зааврыг тус тус багтаасан бөгөөд энэхүү гарын авлага нь ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн байна.

2019-11-08 14:19:19
Сэтгэгдэл бичих

Нэр :
Таны и-мэйл :
Сэтгэгдэл :
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Нийт сэтгэгдэл
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар
  • Утас :
    70001480
  • Факс :
    70001480
  • Имэйл :
    shgg@cd.gov.mn
  • Манай хаяг :

    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж ШШГЕГ-ын хоёрдугаар байр