ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
Нийтлэгдсэн 2019-01-31 14:29:01 | Үзсэн: 1

 

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дараах тойрогт ”Шийдвэр гүйцэтгэгч”-ийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

  1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 220, 222, 224, 228, 229 дүгээр тойрог, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан - 2 шийдвэр гүйцэтгэгч;
  2. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба - 214, 215, 216 дугаар тойрог;
  3. Налайх дүүрэг - 217 дугаар тойрог;
  4. Говь-Алтай аймаг - 230 дугаар тойрог;
  5. Дархан-Уул аймаг - 231, 232 дугаар тойрог;
  6. Өмнөговь аймаг - 234 дүгээр тойрог;
  7. Сэлэнгэ аймгийн Мандал сум - 235 дугаар тойрог;
  8. Ховд аймаг - 236 дугаар тойрог;
  9. Архангай аймаг - хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан 1 шийдвэр гүйцэтгэгч;
  10. Завхан аймаг - хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан 1 шийдвэр гүйцэтгэгч, Завхан аймгийн Тосонцэнгэл сум - 233 дугаар тойрог;
  11. Хэнтий аймаг - 237 дугаар тойрог, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан 1 шийдвэр гүйцэтгэгч.

Сонгон шалгаруулалтыг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09.00 цагт Хууль сахиулахын их сургуулийн сургалтын танхимд зохион байгуулна.  

Сонгон шалгаруулалтанд оролцогчдын бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2 дугаар байранд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хооронд бүртгэнэ.

Тавигдах шаардлага:

  1. Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй;
  2. 35 хүртэлх насны эрэгтэй, 30 хүртэлх насны эмэгтэй.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл;
  2. Дээд боловсролын дипломны хуулбар нотариатаар гэрчлүүлсэн байх;
  3. Цахим үнэмлэхний хуулбар;
  4. Төрийн албан хаагчийн анкет, 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ш;
  5. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг.

Хаяг: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Зуун айл “Одкон” төвийн баруун тал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёрдугаар байр Шийдвэр гүйцэтгэх албаны 306 тоот, харилцах утас: 70001489, 89118424

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ОРОН ТООНЫ БУС КОМИСС

2019-01-31 14:29:01
Сэтгэгдэл бичих

Нэр :
Таны и-мэйл :
Сэтгэгдэл :
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Нийт сэтгэгдэл
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар
  • Утас :
    70001480
  • Факс :
    70001480
  • Имэйл :
    shgg@cd.gov.mn
  • Манай хаяг :

    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж ШШГЕГ-ын хоёрдугаар байр