ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨМЖ, АРГАЧЛАЛЫГ ЭМХЭТГЭН ГАРГАЛАА
Нийтлэгдсэн 2018-10-02 13:22:53 | Үзсэн: 1

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэний, зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг нэг мөр ойлголтоор хэрэгжүүлэх зорилгоор тодорхой төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон төлбөр төлөгч, түүний хөрөнгийн талаарх мэдээллийг цахим хэлбэрээр харилцан солилцох ажиллагааны зөвлөмж, аргачлалыг боловсруулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас гарын авлагын номыг эмхэтгэн гаргалаа.

            Мөн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчээс зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл шалган шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан “Загвар-Зөрчлийн хэргийн материал” хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөд явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр “Загвар-Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг”-ийг тус тус боловсруулан эмхэтгэж, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчдийн үйл ажиллагаанд ашиглуулж байна.

            Уг гарын авлагын ном болон 3 төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны  баримт бичгийг нэгтгэсэн Загвар-хувийн хэргийг ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж, хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлголтоор хэрэглэх, хууль хэрэглээний алдаа гаргахгүй байх, өөрсдийн эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэхэд ач холбогдолтой болно.

2018-10-02 13:22:53
Сэтгэгдэл бичих

Нэр :
Таны и-мэйл :
Сэтгэгдэл :
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Нийт сэтгэгдэл
Отгонсүрэн :
Орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцлаад 3 жил болж байна шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа сайн хийгдэхгүй байгаа. Завхан аймгийн ШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчид, даргад, Хүний эрхийн комисст тус тус хүсэлт өргөдөл, гомдол гаргаж байсан одоо хаана хэнд хандах ёстой вэ?
2018-10-02 13:22:53
б.энхжин :
Ene nomiig awah gsiin haans awhuu
2018-10-02 13:22:53
Н.Лхамцэрэн :
Энэ номоо худалдаанд гаргах болов уу. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын санд зарах боломж байхгүй юу.
2018-10-02 13:22:53
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар
  • Утас :
    70001480
  • Факс :
    70001480
  • Имэйл :
    shgg@cd.gov.mn
  • Манай хаяг :

    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж ШШГЕГ-ын хоёрдугаар байр