ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
Нийтлэгдсэн 2018-08-14 17:37:04 | Үзсэн: 1

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа орон нутаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дараах тойргуудад ”Шийдвэр гүйцэтгэгч”-ийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

  1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 158, 171 дүгээр тойрог, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч
  2. Өмнөговь аймаг - 69, 70 дугаар тойрог
  3. Сэлэнгэ аймаг - 74 дүгээр тойрог
  4. Төв аймаг – 86, 91 дүгээр тойрог
  5. Завхан аймаг - Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч
  6. Өвөрхангай аймаг - Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч

Сонгон шалгаруулалтыг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09.00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв байранд зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтанд оролцогчдын бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2 дугаар байранд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд бүртгэнэ.

Шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл;
  2. Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломны нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4. Төрийн албан хаагчийн анкет, 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ш;
  5. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг.

Хаяг: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Зуун айл “Одкон” төвийн баруун тал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёрдугаар байр Шийдвэр гүйцэтгэх албаны 306 тоот, харилцах утас: 70001489, 89118424

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ОРОН ТООНЫ БУС КОМИСС

2018-08-14 17:37:04
Сэтгэгдэл бичих

Нэр :
Таны и-мэйл :
Сэтгэгдэл :
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Нийт сэтгэгдэл
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар
  • Утас :
    70001480
  • Факс :
    70001480
  • Имэйл :
    shgg@cd.gov.mn
  • Манай хаяг :

    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж ШШГЕГ-ын хоёрдугаар байр